Иргэд авлигад 41,7 тэрбум төгрөг зарцуулжээ

Үндэсний хэмжээнд хийгддэг авлигын түвшин тогтоох найм дахь судалгааны тайлангийн дүн гарчээ. Энэ талаар өнөөдөр АНУ-ын Азийн сан мэдээлэл хийсэн юм.

Сант марал сантай хамтран явуулдаг авлигын түвшин тогтоох энэхүү судалгаа нь өрхийн түвшинд хахууль төлөх тохиолдол, түүний шалтгаан, цар хүрээ, хор уршиг болон иргэдийн авлигын талаарх хандлага, ойлголтод ямар өөрчлөлт гарч байгааг бодитой тогтоох боломжийг олгодог билээ.

Энэ оны есдүгээр сард явуулсан тус судалгаанд олон түвшний санамсаргүй түүврийн сонголтыг ашиглан шууд ярилцлагын аргаар нийт 600 иргэдийг хамруулжээ.

Өрхийн түвшин хахууль хэнд өгсөн, шалтгаан, хэмжээ, өрхийн төсөвт хэрхэн нөлөөлсөн зэргээр тооцоолон гаргасан нь тойм төдий бус бодит тооцонд суурилсан хөдлөшгүй баримт гэдгийг судлаачид хэлж байна.

Найм дахь судалгаагаар гарсан зарим гол үзүүлэлтээс дурьдвал:

-2007 онтой харьцуулахад жилийн хугацаанд өрхийн түвшинд хахуульд төлсөн мөнгөний хэмжээ огцом нэмэгдэж өрхийн төсөвт үзүүлэх нөлөөлөл нь өссөн байна. Өрхийн хахуульд төлсөн нийт мөнгөний хэмжээ өмнөх судалгаагаар 40.3 тэрбум төгрөг байсан бол энэ удаагийн судалгаагаар 41.7 тэрбум болж өсчээ.

Дэлгэрэнгүйг: http://news.gogo.mn/r/63223

No comments: